АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮД ДЭЭР УУЛЗАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Тусгай Төвөөс Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Багануур дүүргийн засаг дарга Г.Даваасүрэн, Багахангай дүүргийн Засаг дарга Г.Сүхболд болон 3-н дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамарсан мэдээлэл солилцох, туршлага хуваалцах уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд:
✅ Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, төсөл хөтөлбөр хариуцсан ажилтнуудаас бүрдсэн баг Төвийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийж, зорилтот бүлгийн иргэдийн сэтгэл зүйн байдал болон зарим судалгаа мэдээллийн талаар илтгэл танилцуулга хийлээ.
✅ Мөн тус дүүргүүдийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтсээс өнөөгийн нөхцөл, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн хүрч ажиллаж буй талаар мэдээлэл, туршлагаа хуваалцлаа.
Уулзалтын төгсгөлд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, зорилтот бүлгийн иргэдэд хүргэж буй үйлчилгээг сайжруулах, талуудын урт хугацааны үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, гэрээ байгуулан ажиллах түвшинд ярилцлаа.
Энэхүү уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.05.15