Цэвэр цэмцгэр дэлхийн төлөө хамтдаа

Төвөөр үйлчлүүлэгч иргэд, албан хаагчид нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр СХД-ийн Авто худалдааны төвийн баруун талын нуур орчмын 10,000 гаруй м2 талбайд сайн дурын цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.
Нуурын эрэг орчим маш их хэмжээний бохирдол, том жижиг хогонд дарагдсан байсныг бид олны хүчээр цэвэрлэж СХД-ийн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-тай хамтран 1 машин хог ачууллаа.
Нуурын голын арал, захын гүнрүү хөл нүцгэн гатлаж, газар шигдсэн хог бүрийг сэтгэл гарган цэвэрлэж байгаль орчныхоо сайхныг мэдэрч бид ажиллаа.
Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж хамгийн чухал нь ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг уриалж байна.
Цэвэр цэмцгэр дэлхийн төлөө хамтдаа

Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.05.28











