“Хуандайн голоо аварцгаая” төсөл

🌳Бид 500 гаруй мод усалж, 300 модны нүх ухаж бэлтгэн, 300 гаруй мод үрээр суулгалаа.
Тусгай төвийн үйлчлүүлэгч иргэд, албан хаагчид нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Гачууртын Арцатын аманд “Хуандайн голоо аварцгаая” төслийн хүрээнд ширгэх шахаж буй Хуандайн голын эрэг дагуу Зөв найзууд НҮТББ, Нарны хүүхдүүд мод тарьцгаая ТББ-ын төлөөлөлтэй хамтран энэхүү ажлыг зохион байгууллаа🤝
Газрын нөхцөл чулуу ихтэй модны нүх ухахад амаргүй байсан хэдий ч гар нийлсэн олон сайхан чийрэг залуусын хүчээр нэг өдрийн дотор төлөвлөсөн ажлаа бид нугалав💪
Хамтран ажилласан байгууллагууд, иргэд та бүхэнд баярлалаа 👏
Ногоон дэлхийн төлөө хамтдаа🌳🌏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.05.30