ASIA FOLK 2024 үзэсгэлэнд төвийн үйлчлүүлэгч иргэдийн хийсэн бүтээгдэхүүнээр оролцож байна.

🌳🚗АЯЛЛЫН ЦҮНХ,  ХӨНЖЛИЙН ЦҮНХ
Australian Direct Aid Program-ийн дэмжлэгтэйгээр тус төвөөр үйлчлүүлэгч иргэд 2019 онд анх даавуун тор оёж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд бид тасралтгүй хөгжүүлэлт хийж ажилласнаар сүүлийн жилүүдэд төрөл бүрийн аяллын цүнх, хөнжлийн цүнх, машины ачааны цүнхнүүд оёж зах зээлд нийлүүлж байна.✍️
Энэхүү төслийн хүрээнд байгуулагдсан оёдлын цехээр дамжуулан төвөөс үйлчилгээ авч буй олон иргэн оёдол, эсгүүрээр суралцаж, ур чадвараа хөгжүүлж, ажлын байраар хангагдаж орлогоо нэмэгдүүлж байгааг дурдахад таатай байна.👏
Материал сайтай, давхар оёдол, хэрээсэн бэхэлгээтэй, өндөр чанартай гэдгээрээ манай цүнхнүүд хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа танигдсан.
Та аяллын цүнх, пүүгээний цүнх худалдан авахаар төлөвлөж байгаа бол мөн дотоодын гар урлаачдын олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг Сүхбаатарын талбайд зочлон сонирхоорой
ASIA FOLK 2024 үзэсгэлэн нь 6 сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Азийн хотуудын ардын урлаг, гар урлаачдын наадам, Дэлхийн “Бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.🫰
Хамтран ажиллаж буй Нийслэлийн “Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв”д талархал илэрхийлье.🤝👏
Цүнх онлайнаар захиалах хаяг: Eco Industry of Mongolia
Пүүгээний цүнх:
81х31х25см үнэ-38К
91х32х25см үнэ-42К
100х43х40см үнэ-50К
Хувцасны цүнх:
60х35х30см үнэ-35К
Өнгөний сонголт:
Байгалийн бор саарал
☎️ 9986 2994
MADE IN MONGOLIA
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.06.13