📕🖋”СЭТГЭЛИЙН АНИР” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ

📕🖋“СЭТГЭЛИЙН АНИР” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ Зөв найзууд НҮТББ-ын дэргэдэх “Хүний хөгжлийн төв”-тэй хамтран төвөөр үйлчлүүлэгч иргэд, багш ажилтнуудын дунд “Сэтгэлийн анир” яруу найргийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.
Шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, яруу найрагч Г.Сүхзориг нарын хүмүүс ажиллаж, шүлгийн дээжсээ иргэдэд зориулан уншиж танилцууллаа.✍️
Мөн энэхүү арга хэмжээг тохиолдуулан Зөв найзууд НҮТББ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс төвийн номын сангийн номын фондыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж 100 гаруй номыг төвд гардуулан өглөө.📚📖🎁
Төвөөр үйлчлүүлэгч иргэдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлж өөрчлөхөд дэмжлэг үзүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэв.
Үйл ажиллагааны төгсгөлд Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Зөв найзууд НҮТББ, шүүгч нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж буй та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсэн ерөөе.👏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.06.13