Үндэсний их баяр наадмыг угтсан төвийн ‘Бэсрэг наадам’ ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

🇲🇳Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмыг угтсан төвийн #Бэсрэг_наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Өнөө жилийн наадам Бугын сангийн аж ахуйн үзэсгэлэнт байгальд хүчит 32 бөхийн барилдаан, ойрын зайн гүйлт, буухиа тэмцээний төрлөөр зохион байгуулагдлаа.🤼🏇🏹 Үйл ажиллагааны нээлтэд төвийн дарга Ш.Мөнхцэцэг 2024 онд гүйцэтгэж буй томоохон ажлууд, ололт, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгч иргэдийн цаашдын ажил амьдралд амжилт хүсэж үг хэлж, төвийн ажилтнууд, үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл ая дууны мэндчилгээ зэрэг урлагийн үзүүлбэрүүд үзүүллээ.✍️🎹🎙
Мөн хамтдаа гар бөмбөг тоглож, бүжиглэж чөлөөт цаг гарган орчны байгальтай танилцаж, их ажлыг нугалах эрч хүчээ сэлбэж авлаа. ⚽️💃
Бэсрэг наадмийн дундуур өөрийн буруу зуршлуудаа орхиж, дутуу бүхнээ дүүргэж, өөрийн гэсэн бие даасан амьдралтай болохын төлөө хүчтэй урагшилж буй нэгэн иргэнд төвийн зүгээс Монгол дээл бэлэглэж, хүндэтгэл үзүүлэв🎁👏
Төрт ёс, түүх уламжлал, ёс заншил, соёл бүгд нийлж Монгол хүн Монгол орон гэх тодотголыг бий болгодог. Энэ ч утгаар өнөө жилийн наадам түүх соёл, ёс уламжлалаа иргэдэд таниулах, залуу үед түгээн дэлгэрүүлэхэд өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.🇲🇳
Бид бүгд цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль дунд Монгол орныхоо төрт ёс, түүх соёлын жимээр алхаж, инээмсэглэл, эерэг сэтгэгдэл дүүрэн нэгэн онцгой өдрийг хамтдаа бүтээлээ. 🇲🇳 Бэсрэг наадмын үйл ажиллагааг дэмжиж, ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ажилласан үйлчлүүлэгч иргэд, төвийн албан хаагчид та бүгддээ Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил амьдралд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.😍🤝 Та бүхэн сайхан наадаарай.👏
Хүндэтгэсэн: Нийгмийн хамгааллын тусгай төв🇲🇳