Канад сангийн төсөлд шалгарч, хамтран ажиллах гэрээ байгууллаа.
![]()
Канад сангаас 2024-2025 онд зарласан төслийн уралдаанд хүргүүлсэн “ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ БҮХИЙ ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХ” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэнийг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.
Төвийн дарга Ш.Мөнхцэцэг, их эмч Б.Хорлоогарав нар 2024 оны 06 дугаар 22-нд Канад Улсын Элчин сайд, хадагтай Sandra Choufani-тай төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсоноор төсөл хэрэгжиж эхлээд байна.
2024 онд Канад санд нийт 270 гаруй төсөл хүргэгдсэнээс шалгуур үзүүлэлт хангасан 14 төсөл шалгарч Канад сангийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар төсөл хэрэгжиж эхэлж байгаад талархаж байна. 









