”ГЭГЭЭН ӨГЛӨӨ” Зочин: Урлаг судлалын магистр, зураач, шри шри бясалгалын багш Б.Эрдэнэбаяр

Бид 7 хоног бүрийн баасан гарагийн өглөө манай ажилчид зочин урьж оролцуулан иргэддээ зориулж ЗОЧИНТОЙ ГЭГЭЭН ӨГЛӨӨ арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 

Энэ удаагийн “Гэгээн өглөө” уулзалтын зочноор Урлаг судлалын магистр, зураач, шри шри бясалгалын багш Б.Эрдэнэбаяр хүрэлцэн ирж төвөөр үйлчлүүлэгч иргэдэд “Монгол хүний үнэ цэнэ, гомдол гутрал аа хэрхэн тайлах вэ” агуулгын хүрээнд тус тус сургалт зохион байгууллаа.

Монгол уламжлал, амьдралын зөв дадал зуршлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг сургалтад хамрагдсан үйлчлүүлэгч иргэд талархаж байгаагаа илэрхийлэв.👏
Хамтран ажилласан сургагч багш Б.Эрдэнэбаяр таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.📚
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.10.10