Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу төвийн харуул хамгаалалтын ажилтан албан хаагчдыг “Хөгжүүлэх сургалт”-ын нэг өдрийн үйл ажиллагаанд хамрууллаа.
Тус хөтөлбөр нь харуул хамгаалалтын ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн хөгжлөөр дэмжих, ёс суртахууны манлайлал, эерэг харилцааг хөгжүүлэх зорилгод чиглэв.
Хөтөлбөрийн хүрээнд: Дараах, сургалт үйл ажиллагааг зохион байгуулав.
Хөгжлийн хөтөлбөрийг арга зүй зохион байгуулалтаар хангаж, багшаар ажилласан Тусгай төвийн Хүний нөөцийн ажилтан, Сэтгэл зүйч, Эмч, Хуулийн зөвлөх мөн хамтран ажилласан СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, Улсын Хүүхэд Залуучуудын Театр, Grand Team Club Paintball-ийн хамт олонд талархснаа илэрхийлье 

Хөгжлийн хөтөлбөрийн бүтэн өдрийн үйл ажиллагаанд бэлтгэлтэй, ирц бүрэн, идэвхи санаачлагатай хамрагдсан төвийн харуул хамгаалалтын ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье. 

Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.10.09











