НИЙСЛЭЛИЙН 385 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАЛАА
Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, амьдралынхаа багагүй хугацааг нийгмийн хамгааллын салбарт зориулан ажиллаж буй 5 ажилтныг, Нийслэлийн 385 жилийн ойн медалиар 1 ажилтныг Нийслэлийн Засаг Даргын Жуух бичгээр тус тус шагналаа.
Дашрамд дурдахад, одоогоос 385 жилийн тэртээ 1639 оны энэ өдөр нийслэл хот Өргөө нэртэйгээр анх байгуулагдаж байжээ.
Улмаар таван удаа нэрээ сольсон бөгөөд
Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богд хан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшсан түүхтэй.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн мэнд хүргэе

Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.10.29











