Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1183 дугаартай захирамжийн явцын мэдээлэл
Нийслэлийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/1183 тоот захирамжийн дагуу “Итгэл-2024” арга хэмжээний хүрээнд үйлчилгээ авч буй иргэдийн явцын мэдээлэл
Нийгмийн ажлын үйлчилгээг хүргэж буй талаар
- Арга хэмжээнд хамрагдаж байгаа иргэдийг өглөө “Гэгээн өглөө” уулзалтаар эхлүүлж, тайлангийн хугацаанд 4 удаагийн гэгээн өглөөний уулзалтыг 452 /давхардсан тоогоор/ иргэнд хамруулан зохион байгуулсан байна.
- Нийгмийн ажлын үйлчилгээний дагуу бүлгийн уулзалтанд 5 удаа зохион байгуулж, 68 иргэнтэй ганцаарчилсан уулзалтыг хийн, иргэдэд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлон хамтран ярилцах, зөвлөх, туслах, дэмжих үйлчилгээнүүдийг хүргэж байна. Гэр бүлийн гишүүдтэй утсаар холбогдож, 8 иргэний гэр бүлтэй уулзалт зохион байгуулж ажилласан.
- Төслийн төлөвлөгөөний дагуу “Хэн сайн дуулах вэ?” тэмцээнийг нийгмийн ажлын 4 бүлгийн 135 иргэнийг хамруулан тэмцээний удирдамжийн дагуу 12 иргэний дунд 3 үе шаттайгаар зохион байгуулж, шалгарсан 6 иргэнийг шагнаж урамшууллаа.
- Хувь хүний хөгжлийн сургалтыг “Зөв найзууд” ТББ-тай хамтран сургалтын багш Н.Нямсүрэн, Ш.Эрдэнэбилэг нар 6 цагийн төлөвлөгөөт сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд хамрагдсан иргэд сэтгэл хангалуун байгаагаа хэлж, талархал ирүүлсэн. Мөн нийгмийн ажилтан “Бидний үнэт зүйл” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулсан байна.
- Үйлчлүүлэгч иргэдийн сонирхлын дагуу шигтгээн наамал, хатгамал, оёдол, эвлүүлэх зэрэг нийт 29 бүтээлийг өгч, сургалт болон хичээлээс гадуурх цагт хийж, бүтээл болгосоор байна.
- Халуун хоол, цайны үйлчилгээнд өдрийн 3 удаа 2034 /давхардсан тоогоор/ иргэнийг хамруулсан.
- Үйлчлүүлэгч иргэдийн хувийн ариун цэвэрт анхаарч усанд орох, хувцас солих, ахуйн хэрэглээний бараагаар тогтмол хангаж, гаднаас үсчин урьж ирүүлэн 35 иргэний үсийг засаж, өнгө зүсэнд анхаарч ажилласан байна.
Сэтгэл зүйн үнэлгээнд хамруулан ажиллаж буй тухай
- Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Итгэл” төслийн хүрээнд үйлчилгээ авч буй 113 иргэний архины хамаарлын төвшин 1-р зэрэгтэй буюу архины хэрэглээтэй, 2-р зэрэг-тэй буюу хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй16, 3-р зэрэг буюу сэтгэл зүйн өндөр хамааралтай 37, 4-р зэрэг буюу бие махбодын болон сэтгэл зүйн өндөр хамааралтай 37 иргэн тус тус оношлогдсон байна.
- Бие хүний сэтгэл зүйн эвдрэл болон бие хүний хэв шинжийн оношлгоонд 113 иргэн хамрагдсан бөгөөд гадагшаа чиглэсэн нээлттэй харилцаатай-47, дотогшоо чиглэсэн хаалттай харилцаатай 37 иргэн тус тус оношлогдсон байна.Түүнчлэн сэтгэл зүйн тод илрэлтэй 38, бүдэг илрэлтэй 53 иргэн тодорхойлогдсон байна.
- Төвийн сэтгэл зүйч нар сэтгэл зүйн үйлчилгээний хүрээнд 82 иргэнд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө,113 иргэнд бүлгийн 4 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө, 113 иргэнд “Донтолт хэрхэн эхэлдэг вэ?”, “Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах”, “Мэдрэмж- Сэтгэл хөдлөл” гэсэн сэтгэл зүйн 3 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулсан байна.
- Цаашид “Итгэл” төслийн хүрээнд эрүүл амьдралын дадал хэвшил олгох сургалт, сэтгэл зүйн бүлгийн уулзалт болон ганцаарчилсан зөвлөгөө, хамруулан ажиллах буюу сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана.
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж” үзүүлсэн тухай
- Хордлого тайлах эмчилгээний явц нийт 102 иргэнд эмчилгээг эхэлсэн. Эмчилгээний хоног 1 хүнд 3-5 хоногоор явж байна.
- Төслийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзлэгийг нийт 114 иргэнд хийж, 100% эмийн болон шинж тэмдгийн эмчилгээнд орсон.
- Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэг болох Энэрэл-2, СЭМҮТ-1, ХӨСҮТ-4, гэмтэл-1, нийт 8 иргэнийг тус тус хэвтүүлэн эмчилгээнд хамруулсан.
















