”ГЭГЭЭН ӨГЛӨӨ” Зочин: Улаанбаатар чуулгын туслах найруулагч Ц.Баярсайхан
Энэ удаагийн “Гэгээн өглөө” уулзалтын зочноор Улаанбаатар чуулгын туслах найруулагч Ц.Баярсайхан хүрэлцэн ирж төвөөр үйлчлүүлэгч иргэдэд “Аминчхан ярилцъя” сэдвээр яриа өрнүүлж, өөрийн амьдралын түүхээ хуваалцан, тэрхүү агуулгаараа ямар ч хүн өөрчлөгдье гэсэн хүсэл тэмүүлэлтэй, зорилготой байж, өөрийгөө хүлээн зөвшөөрч, алдаагаа олж харж чадвал амьдралаа өөрчлөх хэцүү биш гэсэн санааг дэвшүүлэн үзэл бодлыг нь сонсож, харилцан ярилцлаа.
Өөрийгөө өөрчлөх гол арга нь өдөр тутам, цаг мөч бүрд хүсэл мөрөөдлөө өнгөтөөр төсөөлж, ямагт ятгах дадлыг өөртөө бий болгох, том зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх явдал гэсэн ойлголт өгсөн.
Уулзалтын дараа иргэдэд илбэ шидийн үзүүлбэр үзүүлж, хөгжөөн баясгаж, оюун ухаан, сэтгэлийн цэнгэл мэдрүүлсэн сайхан хормыг бэлэглэлээ.




