Ариутгал-халдваргүйтгэл хийлээ.
“Шинэ ариусгал” ХХКомпаниар халдваргүйтгэлийг иргэдийн байрлаж буй гэр, өрөөнүүд, гадна ОО, оффисын өрөөнүүдэд просон 2% халдваргүйжүүлэх бодисыг 1м2 талбайд зарцуулагдах хэмжээгээр тооцуулан халдваргүйжүүлэн, мэрэгчгүйтгэлийг гал тогооны бэлтгэлийн өрөөнд хийв.
Халдваргүйтгэлийн дараах хорноос сэргийлэх, аюулгүй байдлаа хангах тухай зааварчилгаа зөвлөмжийг өгч, цэвэрлэгээг үйлчлэгч нар иргэдийн хамт хийсэн. Халдваргүйтгэлийг төвийн эмчийн хяналт дор нярав, төвийн үйлчлэгч нар гэрээт байгууллагын ариутгагч нар гүйцэтгэв.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2024.12.17









