Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагатай туршлага солилцож, хамтран ажиллаж байна.
Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллага, Нийгмийн хамгааллын тусгай төв харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага харилцан зочилж тус тусын үйл ажиллагаатай танилцаж ажилласан бөгөөд 12 сарын 07-ны өдөр Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллагаас зохион байгуулсан “Хорт зуршлын эсрэг нэгдье” арга хэмжээнд төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Архинд донтох шалтгаан, үүсэх үр дагавар” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулав.
Түүнчлэн Дэзэрэт ОУ-ын Энэрлийн байгууллагын гишүүн н.Ганхуяг Тусгай төвд 12 сарын 9-нд “Гэгээн өглөө”-ний зочноор оролцон төвөөр үйлчлүүлэгч иргэдэд соён гэгээрлийн лекц уншив.
Мөн тус байгууллагын санаачилгаар 12 сарын 15-нд 30 гаруй сайн дурын ажилтан төвийн үйл ажиллагаатай танилцаж, төвөөс үйлчилгээ авч буй иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, иргэдтэй бүлгийн ярилцлага хийж, нэг өдрийн урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж ажиллав.
Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын төлөө хамтран ажиллаж буй Дэзэрэт ОУ-ын Энэрлийн байгууллагад талархал илэрхийлье. 
Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.12.15







