“Эко иргэн, Эко хөгжил” нэг өдрийн хөтөлбөр амжилттай болж өнгөрлөө.
Монгол наадам цогцолборын санаачилгаар Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Эко иргэн, Эко хөгжил” нэг өдрийн хөтөлбөрт өдөрлөгт төвөөр үйлчлүүлж буй иргэд, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
“Эко иргэн, Эко хөгжил” арга хэмжээний хүрээнд Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын Тэргүүн Эринсанаа “Мэдрэмж” сэдвийн хүрээнд оролцогчдод 2 цагийн соён гэгээрлийн лекц, иргэдийн урлагийн үзүүлбэр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Өдөрлөгт оролцсон иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, анх удаагаа ийм үйл ажиллагаанд оролцсон тухайгаа ярьж байв.
Цэвэр агаарт, хөдөлгөөн, эрүүл мэнд, соён гэгээрлийн үйл ажиллагааг дэмжиж энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан Монгол Наадам Цогцолбор автобус унаагаар дэмжлэг үзүүлсэн Хүүхэд Залуучуудын Цогцолбор Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ байгууллагуудад талархал илэрхийлье 

Нийгмийн хамгааллын тусгай төв
2024.12.07







