Судалгаа гаргах, хяналт шалгалтын ажил зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн А/33 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт  агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах ажлыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулав.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад пийшин зуухны бүрэн бүтэн байдал, галлагааны аюулгүй байдал, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаа, агаар бохирдуулагч гуравдагч эх үүсвэр түлж байгаа эсэх, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын судалгаа гаргах, зөвлөгөө зөвлөмж хүргэх хяналт шалгалтаар 35-р хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн харьяа  Нийгмийн хамгааллын тусгай төвийн 16 албан хаагч, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа  Аддиктологийн төв, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар, 35 дугаар хорооны нийт 54 албан хаагч хамтран ажиллалаа.

Хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 18-19  өдрүүдэд 09.00 цагаас 18.00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны 7 хэсэгт 16 ажилтан, 5 автомашинтайгаар 557 өрх айлд судалгаа, хяналт шалгалтын ажлыг хийж, тайлан мэдээг тогтмол өгч, хийсэн ажлын тайланг нэгтгэн гаргаж ажиллав.

Д\д Хороо \ хэсэг\ хэсгийн ахлагч Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилтан Судалгаанд хамрагдсан  өрх
1 1-р хэсэг Уранцэцэг  А.Зоригоо, Ш.Хүдэр 80
2 2-р хэсэг Эрдэнэчимэг Э.Лхагвасүрэн, С.Оюунномин 79
3 3-р хэсэг Баясгалан Б.Чинбат, Х.Ууганбат 82
4 4-р хэсэг Мөнхжаргал

Н.Байгальзул, О.Насанбуян

П.Рагчаабазар

56
5 5-р хэсэг Өлзийсайхан Л.Алтангэрэл, М.Амарзаяа 124
6 6-р хэсэг Нямцэцэг Б.Үнэнбат, Т.Ганчимэг 80
7 7-р хэсэг Бадамсүрэн М.Мөнхсайхан, Э.Пүрэвсүрэн 56
Нийт 15 ажилтан 557