“Гэгээн өглөө” уулзалтад зочин урьсан тухай

Үйлчлүүлэгч иргэдэд чиглэсэн уламжлалт “Гэгээн өглөө” уулзалтад Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн нар хүний нөөцийн ажилтан, сэтгэл зүйч Б.Балцэцэгийн урилгаар ирсэн бөгөөд иргэдэд “Ажлын байранд бэлтгэх нь” сэдвээр ярилцлага, хичээл зохион байгуулсан.

Хугацаа: 45 минут

Хамрагдсан иргэд: Түр  хоноглох  байранд  амьдарч буй 107 иргэн оролцсон.

Үр дүн: Үйлчлүүлэгч  иргэдийн оролцоо хандлагаас  харахад идэвхи, санаачилга, оролцоотой байсан.