Төвийн ажилтнууд “АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ”-ийн тухай сургалтад хамрагдлаа ✍️
Төвийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилт бүхий Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд соён гэгээрүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын ажилтан комиссар Р.Төрбулаг, Ж.Мандир нар удирдан зохион байгуулав.
Сургалтын хүрээнд Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүрэг, зорилго зорилт, ажлын үр дүн, 2022-2023 оны ажлын тайлан, авлигын нөхцөл байдал ямар байгаа, хэрхэн авлигаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох хуулийн талаар мэдээ мэдээлэл өгч, хэрэгжилт, амьдрал дээр тохиолддог загвар жишээ танилцуулж, кейс дээр ажилласан нь үр дүнтэй байв.
Сургалтын төгсгөлд төвийн ажилтнууд багш нараас асуулт асууж, зөвлөгөө авч ажиллав.
Хамтран ажилласан Авлигатай Тэмцэх Газар-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2025.02.12





