Үйлчлүүлэгч иргэдийн дунд сар шинийн баярыг угтсан “Шагай наадгай” арга хэмжээ зохиогдов.
🇲🇳 Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан иргэдийн өв уламжлал, соёлоо дээдлэх, эрхэмлэхийг уриалан шагайн наадгайгаар тэмцээн зохион байгуулж, бөхийн барилдааныг амжилттай өрнүүллээ.
Мөн иргэд болон албан хаагчийн зүгээс урлагийн тоглолтыг толилуулав.
Тэмцээнд идэвхтэй оролцсон багуудын шагнал, хөгжөөн дэмжигчдийн шагналыг төвийн дарга Ш.Мөнхцэцэг шүүгчдийн хамт гардуулан баяр хүргэж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
Та бүхэндээ “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье︕
Нийгмийн хамгааллын тусгай төв 2025.02.19





