“Сэтгэл зүйч” өдөрлөг болж өнгөрлөө.

🙌 Төвийн үйлчлүүлэгч иргэдэд болон ажилтан албан хаагчдад зориулан манай төвийн сэтгэл зүйч нар СЭТГЭЛ ЗҮЙЧ-ийн мэргэжлийг таниулах, сэтгэл зүйн үйлчилгээний ач холбогдол, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг дэмжих, бусад байгууллагын сэтгэл зүйчидтэй мэргэжил арга зүйн туршлага солилцох “Сэтгэл зүйч” өдөрлөгийг зохион байгуулав. Тус өдөрлөгийн хүрээнд:
1. Үйлчлүүлэгч иргэдийн дунд “Сэтгэл зүйч – миний амьдралд” эсээ бичлэгийн уралдаан
2. Төвийн албан хаагчдаас сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар санал асуулга
3. Үйлчлүүлэгч иргэдэд “Сэтгэл зүйч мэргэжил , сэтгэл зүйн үйлчилгээний ач холбогдол сэдэвт уулзалт
4. Сэтгэл зүйч мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт зэрэг үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Сэтгэл зүйч мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтад Нийгмийн хамгааллын тусгай төв, Аддиктологийн төв, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, ШШГЕГ-ын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар, ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын хэлтэс, Өдөр өнжүүлэх хүүхдийн төвийн сэтгэл зүйчид оролцож “Сэтгэл зүйч” мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудал, мэргэжил арга зүйн чиглэлээр харилцан туршлага солилцсон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө. 
Цаашид энэхүү уулзалт улиралд нэг удаа зохион байгуулагдаж эргэх холбоотой хамтарч ажиллахаар тохиролцов.
Хамтран ажилласан, хүрэлцэн ирсэн та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.👏
Нийгмийн хамгааллын тусгай төв 2025.02.21