“Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” симпозиумд манай нийгмийн ажилчид оролцлоо.
2025 оны 3-р дугаар сарын 18-ны өдөр буюу ‘Дэлхийн нийгмийн ажилтны өдөр’-ийг тохиолдуулан Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиуд хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид, их, дээд сургуулиудын багш, судлаач, төгсөгчид болон оюутнуудын төлөөлөл мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийг төлөөлөн ахлах нийгмийн ажилтан, дотоод хяналт Б.Нандинцэцэг болон нийгмийн ажилтан Н.Байгальзул нар амжилттай оролцлоо.
Нийгмийн янз бүрийн талбарт ажиллаж буй нийгмийн ажилтан бэлтгэдэг улсын их сургуулиудын нийгмийн ажил хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, суралцагчдын 135 төлөөлөл оролцсон бөгөөд дараах хүмүүс үндсэн илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
- ХХААХҮЯ-ны ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захиргаа, удирдлагын албаны дарга Б.Оюун-Эрдэнэ
- ЭХЭМҮТ-ийн нийгмийн ажилтан Н.Эрдэнэчимэг
- Нийгмийн хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтан Н.Байгальзул
- МУИС-ийн Нийгмийн ажлын хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Э.Энхмаа
Энэхүү хэлэлцүүлэг нь нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог онцлохын зэрэгцээ, салбарын тулгамдсан асуудал, шийдэлд бодит хувь нэмэр оруулах чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.







