“Зөв найзууд” НҮТББ-тай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, “Зөв найзууд” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дарга Ш.Эрдэнэбилэг нар 2025 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр байгууллага төлөвлөгөөний хүрээнд үйлчлүүлэгч иргэдийг бие даасан амьдралд шилжүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн үйл ажиллагаа, сайн дурын их цэвэрлэгээ, мод тарих зэрэг байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад хамтран ажиллах юм.

Нийгмийн Хамгааллын Тусгай Төв 2025.03.19