“1000 номтой номын сан” аянг зохион байгууллаа.
📖”МЯНГАН НОМТОЙ НОМЫН САН” төслийг төвийн ажилтан Н.Нэргүй, Б.Гэрэлмаа, Б.Чинбат нар 2024 онд санаачлан эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд бүрдүүлсэн 308 номыг төвийн хамт олонд хүлээлгэн өглөө.👏
Мөн төвийн Нийгмийн ажилтан Н.Нэргүй “Сэтгэл гийлгэх нутаг мину” номыг бичиж, шинэхэн хэвлүүлээд байгаа бөгөөд номын дээжээс төвд гардуулан өглөө. 👏
Төвөөр үйлчлүүлэгч зорилтот бүлгийн иргэд эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдаж, хандлагын томоохон өөрчлөлт хийж, бие даасан амьдралд шилжихэд тэдэнд оюуны хөрөнгө оруулалт нэн чухал байдаг билээ. Тийм ч учраас бид үйлчлүүлэгч иргэн бүрдээ төвөөс үйлчилгээ авч буй хугацаанд цаашид ч тогтмол ном уншдаг байхыг зөвлөдөг юм.📚
Төвийн албан хаагчдын төлөөлөл дээрх хэрэгцээг олж харж, санаачилга гарган, санхүүжилт бүрдүүлж, олон нийтийн дэмжлэгтэйгээр “Мянган номтой номын сан төслийг ” хэрэгжүүлж байгаад үйлчлүүлэгч иргэдийн нэрийн өмнөөс талархаж байна.👏
Эдгээр уран зохиол, шинжлэх ухаан, хувь хүн, улс орны хөгжил, танин мэдэхүйн шинэхэн номуудыг удахгүй ашиглалтад орох Сургалт хүмүүжлийн цогцолбор төвийн номын санд байрлуулж, үйлчлүүлэгч иргэд бүрд шимтэн уншуулахаар бид бэлдэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.📖📚👏
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.04.25









