Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалт зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ёс зүйн хорооны ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү хүрэлцэн ирж Төрийн албаны тухай хууль, Төрийг албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн дэд хорооны ажиллах журам, Ёс зүйн тухай ойлголт, Ёс зүйн тухай түүхэн эх сурвалж, Засгийн газрын тогтоол шийдвэр, Ёс зүйн хорооны авч хэрэгжүүлж байгаа ажил, ажлын тайлан, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт арга хэмжээг төвийн албан хаагчдын дунд зохион байгууллаа. Сургалтын дараа ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч, тодорхой хариултыг өгч мэдээлэл харилцан солилцлоо.
Энэхүү сургалт нь төвийн Ёс зүйн дэд хорооноос төлөвлөн зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу соён гэгээрүүлэх нөлөөлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.04.14






