Төвийн хуулийн зөвлөх СХД-ийн ерөнхий боловсролын 9-р сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Нийслэлээс 2025 оныг боловсролын жил болгосонтой холбогдуулан нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа  соёлын сар, Нийгмийн хамгааллын тусгай төвийн 04 дүгээр сарын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төвийн хуулийн зөвлөх Э.Лхагвасүрэн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 09 дүгээр сургуулийн төгсөх бүлгийн 9 болон 12 дугаар ангийн сурагчдад хууль эрх зүйн хүрээнд төгсөхдөө анхаарах зүйл, оюутан болоод анхаарах зүйл, оюутнуудын гэмт хэрэг зөрчилд хамрагдаж байгаа байдал, анхаарах зүйл, хэрхэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, харилцаа хандлага, харилцаа хандлагаас болж гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа талаар мэдээлэл өгч, сургалт арга хэмжээг зохион байгууллаа.

Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.04.23