Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан тухай
Нийгмийн Хамгааллын салбарт үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 2025 оны 5 дугаар сар 7 өдөр Алдангадас одонт ахмад настны үндэсний төвтэй хамтарсан өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр асрамжийн төвийн 1, 2 дугаар төвийн үйл ажиллагаатай танилцан ахмад настны асрамжийн төвийн асаргааны 32 албан хаагчдад сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг сэтгэл зүйчид зохион байгуулсан. Мөн Нийгмийн Хамгааллын тусгай төвийн үйлчилгээнд хамрагдаж байгаад асрамжинд шилжсэн ахмадуудтай нийгмийн ажлын дэмжих бүлгийн уулзалт хийж, нэг өдрийг өнгөрүүллээ.




