“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн газраас баталсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” арга хэмжээнд батлагдсан удирдамж, хуваарийн дагуу  Нийгмийн Хамгааллын Тусгай Төвийн албан хаагч болон иргэдийн төлөөлөл 2025.05.04-д 38 модонд усалгаа арчилгаа хийж оролцлоо.
2022 онд ХУД, 14-р хороо, Айцын аманд улиас, хайлаас, голт бор зэрэг 38ш суулгац тарьсан бөгөөд хариуцагч байгууллага болон манай төвөөс явцын арчилгаа, усалгааг хийж ажилласны үр дүнд 100%-ийн бүрэн ургалттай байгаад бид баяртай байна.

Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.05.05