Гэр бүлийн өдөрлөг зохион байгуулагдлаа
Дэлхийн гэр бүлийн өдрөөр ажилтнуудын дунд “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг төвийн дарга Ш.Мөнхцэцэг нээн үг хэлж, Дэлхийн гэр бүлийн өдрийг хэзээнээс хэрхэн, ямар утга агуулгаар тэмдэглэж ирсэн тухай мэдээллийг Эцэг эхийн зөвлөлөөс хүргэв.
Бэлтгэсэн асуултуудад ажилтнууд мэдрэмжээ нээн хариулахдаа өөрийн болон гэр бүлийн дурсамжаар аялсан сайхан цаг хугацаа байлаа. 
Нийгмийн хамгааллын тусгай салбарт ажилладаг ажилтнуудынхаа ар гэрийнхэнд хандан хаягласан 30 захидлыг гэр бүлийн гишүүдэд нь дамжуулан илгээсэн. Захидлыг хүлээн авсан гэр бүлүүд уг арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлээд хамт олонд амжилт хүссэн олон олон бичлэг, захидал илгээсэн та бүхэндээ баярлалаа. 
Хайраар тэтгэгдсэн гэр бүл хамгийн амгалан 
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.05.15







