“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан 15 ширхэг буйльс мод тарьж, арчилгаа хийлээ
“Ногоон дэлхийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 15 ширхэг буйльс мод тарьж, усалгаа, арчилгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй мод тарих томоохон арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүд хамтран оролцож, нэгдмэл зорилго дор байгаль орчноо хамгаалан, нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж байна.
Мод тарих нь зөвхөн нэг өдрийн ажил биш бөгөөд дараагийн үеийнхэндээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх чухал үүрэгтэй үйл хэрэг юм.
Байгаль орчин, эх дэлхийдээ оруулсан үнэ цэнэтэй хувь нэмрийн төлөө Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.05.28






