Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон хичээлийн шинэ жилийг угтан санаачлан хэрэгжүүлж буй “Хуваалцая найзаа” хандивын аянд нэгдлээ. Энэхүү аяны хүрээнд бид Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн салбар болох “Нархан гэр хотхон”-ы хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцас болон дулаан хувцас хандивлалаа.

“Нархан гэр хотхон”-д 3-16 насны 50 хүүхэд амьдардаг бөгөөд тэд хүүхэд нэг бүрийн эрх, аюулгүй байдал, сэтгэлзүйн тайван орчинг бүрдүүлэх зорилготойгоор ажилладаг байгууллага юм. Хүчирхийлэл, дарангуйлал, айдас, зовлон зүдгүүрээс ангид, хайр халамж, хүндлэл дүүрэн орчинд өсөж хүмүүжих нь хүүхдийн үндсэн эрх гэдгийг энэхүү байгууллага тэргүүн зорилгоо болгон ажиллаж байна.

Мөн эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд:

  • Нийгэм, сэтгэлзүйн болон эрүүл мэндийн тусламж үзүүлэх

  • Боловсрол эзэмших, хөгжих орчинг бүрдүүлэх

  • Ирээдүйд итгэлтэй, бие даасан, сэтгэл зүй болон амьдралын чадварын хувьд бэхэжсэн иргэн болгон төлөвшүүлэхэд тууштай анхааран ажиллаж байгаа нь бид бүгдийн талархлыг хүлээж байна.

Хүүхэд бол бидний ирээдүй. Тэдний боловсрол, аюулгүй байдал, хөгжлийг дэмжихэд хамтдаа хувь нэмрээ оруулсан хамт олон, ажилтан, ажилчиддаа болон Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Огноо: 2025 оны 08-р сарын 13
Нийгмийн хамгааллын тусгай төв