ЭНТО КЛИНИК – Нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүллээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн санаачилгаар зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаанд ЭНТО Клиник лаборатори нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай оролцлоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд Энто клиник төвөөр үйлчлүүлсэн 8 иргэнд дараах эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээг үнэ төлбөргүй хийж, мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө өгч хамтран ажилласан байна. Үүнд:

  • Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө

  • Элэг, цөс, нойр булчирхай, бөөр, зүрхний үйл ажиллагааг оношлох

  • Өөх тос, уураг, нүүрс ус, эрдэс, сахарын түвшинг тодорхойлох биохимийн шинжилгээ

Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс Энто клиник лабораторийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдынх нь ажил үйлст өндөр амжилт хүсье!

2025 оны 8 дугаар сарын 11.