Сургалт зохион байгуулав: Архив, албан хэрэг хөтлөлтийн зөрчлийг арилгах, хууль, журам мөрдөх чиглэлээр

2025 оны 06-р сарын 04-нд төвийн ажилтнуудад зориулан “2020–2024 оны Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд гарсан зөрчлүүдийг арилгах, цаашид хууль, журам, стандартын дагуу мөрдөж ажиллах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад албан бичиг боловсруулах үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог гүйцэтгэх албан хаагчид хамрагдав.

Сургалтын зорилго нь архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд өмнө нь гарч байсан зөрчлүүдийг дахин гаргахгүй байх, холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг ханган ажиллахад оршиж байна. Тус сургалтаар дараах хууль, журам, стандартыг үндэслэл болгож танилцуулсан. Үүнд:

  • Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль

  • Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам

  • ХЗДХЯ-ны сайдын А/222 тушаалаар батлагдсан Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам

  • MNS 5140-1, 2, 3:2021 – Баримт бичгийн стандарт

  • Архивын ерөнхий газрын даргын 2023 оны А/91 тушаалаар батлагдсан баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт

  • Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/452 захирамж – Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх удирдамж

  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/111 захирамж – Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг ашиглах журам

Тус сургалтыг тогтмол зохион байгуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу хэвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.