Ногоон дэлхийн төлөө хамтдаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт хөгжлийн цогцолбор төвийн хэтийн зорилтын хүрээнд 2025 оны намрын мод тарилтын ажил зохион байгуулагдлаа.
Бид 2025 онд хүлэмж, жимсгэний аж ахуйн талбайд 3м өндөртэй улиас 180ш, оффисийн талбайд 1,5м өндөртэй мөнх ногоон гацуур 3ш нийт 183 мод суулгалаа.
БЗД, 35-р хороо Майхантай ам орчимд бид 2030 он хүртэл нийт 10,000 орчим шилмүүст болон навчит мод тарьж ургуулах зорилго тавин ажиллаж байна.
2026 оны хавар, намрын мод тарих үйлсэд хамтран ажиллах, иргэд албан байгууллагуудыг урьж байна.
Цас нэвсийтэл дарсан, нам гүмхэн энэ өдөр мод тарих үйлсэд гар бие оролцон ажилласан Нийгмийн хамааллын тусгай төвөөр үйлчлүүлэгчид, албан хаагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.10.16