“Тэтгэвэрт гарах үеийн сэтгэл зүйн бэлтгэл” сургалт зохион байгуулсан тухай
Тэтгэвэрт гарах 6 ажилтан албан хаагчдад зориулж сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх талаар сэтгэл зүйн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын агуулгад: Тэтгэвэрт гарах үеийн сэтгэл зүйн бэлтгэл,өөрчлөлтийг урамсарлан хүлээн зөвшөөрөх,зорилго чиглэлээ шинээр тодорхойлох, нийгмийн харилцааг хадгалах өргөжүүлэх,санхүүгийн бэлтгэл,сэтгэл эрүүл мэндээ дэмжих аргууд гэх мэт агуулгыг тусгасан. Сургалтад оролцогчид санхүүгийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэлийн тухай ойлголт мэдээлэл сайтай байсан нь сургалтын явцад ажиглагдаж байсан ба зорилго чиглэлээ тодорхойлох, нийгмийн харилцааг хадгалах, шинээр бий болгох мэдээллийг шинэлэг байлаа хэмээн сургалтын сэтгэгдлээ хуваалцсан.






