“Тэтгэвэрт гарах ажилтны нийгмийн дэмжлэг”-ийн талаар илтгэл тавьсан тухай
Нийгмийн хамгааллын тусгай төвийн нийгмийн ажилтан У.Балдорж “Тэтгэвэрт гарах ажилтны нийгмийн дэмжлэг” сэдвээр илтгэл тавьж, ажилтны амьдралын шинэ үе шатанд үзүүлэх байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон танилцууллаа.
Илтгэлийн гол агуулга:
Ажилтны тэтгэвэрт гарах нь амьдралын чухал шилжилт бөгөөд энэ үеийг зөв зохион байгуулж, ажилтанд сэтгэлзүй, эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн оролцооны хүрээнд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатайг илтгэлд дурдсан юм.
1. Нийгмийн оролцоог хадгалах:
Тэтгэвэрт гарч буй ажилтнуудын байгууллагатайгаа холбоотой байж, олон жилийн туршлага, мэдлэгээ залуу ажилтнуудад зөвлөх, сургалт хэлбэрээр дамжуулах боломжийг бүрдүүлэх.
2. Санхүүгийн зөвлөгөө, мэдээлэл өгөх:
Тэтгэврийн тогтолцоо, нийгмийн даатгал, хөнгөлөлт, санхүүгийн төлөвлөлт зэрэг чухал мэдээллийг хүртээмжтэй хүргэж, ажилтнуудын санхүүгийн бэлтгэлийг сайжруулах.
3. Эрүүл мэндийн дэмжлэг:
Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх.
Илтгэлийн агуулга нь тэтгэвэрт гарах үеийн шилжилтийг зөөлөн, үр дүнтэй даван туулах, ажилтны амьдралын чанарыг хадгалах зорилготой зөвлөмж, арга хэмжээг тусгаснаараа онцлог байлаа.



