Намрын цэнэг усалгаа хийгдэж байна
Нийгмийн хамгааллын тусгай төвийн ногоон байгууламж дахь Мод үржүүлгийн газрын навчит төрлийн мод, сөөгийн суулгацуудад намрын цэнэг усалгаа хийгдэж байна.
Намрын цэнэг усалгаа нь хөрсийг чийгээр хангаж, мод, сөөгийн үндэс хөлдөхөөс сэргийлэх, ирэх хаврын ургалтыг сайжруулах, ногоон байгууламжийн чанарыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой ажил юм.
Энэ ажлын хүрээнд тус төвийн хамт олон мод, сөөг бүрийг арчлан, ирэх хаврын улиралд хурдан ургах нөхцөлийг сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаа.
Байгаль орчноо хайрлан хамгаалж, ногоон орчныг нэмэгдүүлэх үйлсэд гар бие оролцож буй нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.






