“Нийслэлийн түүх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, чиг үүрэг” сургалтад хамрагдсан тухай

Нийслэлээс шинэ ажилчдын дунд зохион байгуулсан “Нийслэлийн түүх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, чиг үүрэг” сэдэвт нийт 4 цагийн танхимын сургалтад төвийн их эмч П.Рагчаабазар, сэтгэл зүйч С.Оюунномин нар хамрагдав.

Тус сургалтаар нийслэлийн түүх, үүсэл хөгжил, дүүрэг болон хороо, нийслэлд харьяалагддаг байгууллага болон агентуудын бүтэц, чиг үүргийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн ач холбогдол бүхий сургалт байлаа. Сургалтад нийт ажилтан алба хаагчид идэвхтэй хамрагдсан.