“Нийслэлийн түүх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, чиг үүрэг” сургалтад хамрагдсан тухай

Төвийн ажилтан албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд соён гэгээрүүлэх сургалт арга хэмжээг зохион байгуулсан.

Тус арга хэмжээг Хуулийн зөвлөх Э.Лхагвасүрэн зохион байгуулж Авлигатай тэмцэх газрын ажилтан комиссар Р.Төрбулаг, Ж.Мандир нар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагаас 13.00 цагийн хооронд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүрэг, зорилго зорилт, ажлын үр дүн, 2022-2023 оны ажлын тайлан, авлигын нөхцөл байдал ямар байгаа, хэрхэн авлигаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох хуулийн талаар мэдээ мэдээлэл өгч, хэрэгжилт, амьдрал дээр тохиолддог загварыг жишээ болгон сургалтыг зохион байгуулж, харилцан хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөгөө өгсөн.

Сургалтад төвийн 15 ажилтан албан хаагч хамрагдаж, холбогдох хуулийн талаар  ойлголт, мэдээлэлтэй болсон.