Зөвлөлдөх уулзалт: Хан-Уул дүүрэгт
Гэр оронгүй иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх хүртээмж, бие даасан амьдралд шилжих үр дүнг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд ХУД-ын ЗДТГ, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран тус арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтыг нээж ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баярбат, Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг нар үг хэлэв.
Түүнчлэн Нийгмийн хамгааллын тусгай төвөөс байгууллагын үйлчилгээний танилцуулга, шинээр ашиглалтад орох гэж буй Сургалт хөгжлийн цогцолбор төв цаашдын хамтын ажиллагаа болон Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн байдал, сэтгэл зүйн онцлогийн талаар илтгэл танилцуулав.
Уулзалтын төгсгөлд ХУД-ын газар, хэлтэсүүдийн төлөөлөлтэй хамтран зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлилгээний хүртээм, чанарыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
2026 онд ХУД-ийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийгмий хамгааллын тусгай төв тус дүүрэг дэх зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд бүрэн хамруулахаас гадна урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон хамтран ажиллахаар зөвшилцлөө.
Зөвлөлдөх уулзалтад:ХУД ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар хэлтсүүд, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн төлөөлөл мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн төлөөлөл оролцлоо.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.12.10










