Зөвлөлдөх уулзалт: Баянгол дүүрэгт
Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх хүртээмж, бие даасан амьдралд шилжих үр дүнг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд БГД-ийн ЗДТГ, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран тус арга хэмжээг зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад БГД-ийн ИТХ-ийн дарга П.Өлзийнаран, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга З.Балдандугар нар оролцон, зохион байгуулалтад хамтран ажиллалаа.
Түүнчлэн Нийгмийн хамгааллын тусгай төвөөс байгууллагын үйлчилгээний танилцуулга, шинээр ашиглалтад орох гэж буй Сургалт хөгжлийн цогцолбор төв цаашдын хамтын ажиллагаа болон Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн байдал, сэтгэл зүйн онцлогийн талаар илтгэл танилцуулав.
Зөвлөлдөх уулзалтад: БГД-ийн ИТХ-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар хэлтсүүд, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн төлөөлөл танилцуулга хийж, харилцан санал солилцож, идэвхи санаачлагатай оролцлоо.
2026 онд БГД-ийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран тус дүүрэг дэх зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм.
Ажлын амжилт, гэгээн бүхнийг хүсье.
Нийгмийн хамгааллын тусгай төв
2025.12.12








