Зөвлөлдөх уулзалт: Чингэлтэй дүүрэгт
Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх хүртээмж, бие даасан амьдралд шилжих үр дүнг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд БГД-ийн ЗДТГ, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран тус арга хэмжээг зохион байгууллаа.
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс байгууллагын үйлчилгээний танилцуулга, шинээр ашиглалтад орох гэж буй Сургалт хөгжлийн цогцолбор төв цаашдын хамтын ажиллагаа болон Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн байдал, сэтгэл зүйн онцлогийн талаар илтгэл танилцуулж, оролцогч байгууллагууд 2026 онд хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Зөвлөлдөх уулзалтад: ЧД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар хэлтсүүд, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн төлөөлөл танилцуулга хийж, идэвхи санаачлагатай оролцлоо.
2026 онд ЧД-ийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран тус дүүрэг дэх зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм.
🤍Зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулсан ЧД-ийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, оролцсон бусад газар хэлтэсүүдэд талархал илэрхийлье
2025.12.12