“Хорт зуршлын эсрэг нэгдье” уулзалт зохион байгуулагдлаа
Хорт зуршлаа даван туулах гэж байгаа иргэдэд арга зүйн зөвлөгөө өгч, тусламж үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын ур чадварыг нэмэгдүүлэн санал бодлоо солилцох.
Уулзалтад АНУ-ын Аризона мужийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгч асан Брюс И. Персон Донтолтын нуугдмал үе түүнийг илрүүлэх талаар илтгэл танилцууллаа.
Мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, Налайх дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Н. Мандуул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М. Даваасамбуу нар илтгэл танилцууллаа.
Семинар: Гуам-Макронези дахь хүмүүнлэгийн төслүүдийн зохицуулагч, хатагтай Лэсли Т. Пийрсон, Япон дахь Донтолтын эсрэг хөтөлбөрийн зохицуулагч Ноён Макото Уэн, Солонгос улсын Эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн мэргэжлийн Сэтгэл зүйч, Залуучуудын зөвлөх, Клиник сэтгэл зүйч ЁнСок Кил нар танилцууллаа.
Хамтран зохион байгуулсан:
Deseret International Charities ДОУЭБ
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв
Хар тамхитай тэмцэх газар






