Туршлага судаллаа
Бидний дараагийн зочилсон байгууллага бол “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт хөгжлийн төв” УТҮГ болон “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллага байлаа.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт хөгжлийн төв” УТҮГ-ын нийт ажилчдын 80 гаруй хувийг харааны бэрхшээлтэй иргэд бүрдүүлдэг байна. Тус төв нь албан бланк, дугтуй, хэвлэлийн бүтээгдэхүүн, бор цаасан уут, мяндсан шүүр, хөвөнтэй бээлий, ариун цэврийн цаас зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг.
Харин “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо” ТББ нь харааны бэрхшээлтэй иргэдийг бариа засал, гар урлал, бариста зэрэг мэргэжлийн сургалтад хамруулж, төгсөгчдийн 90 гаруй хувийг ажлын байраар хангадаг байна.
Манай байгууллагын төлөөлөл тус хоёр байгууллагын үйл ажиллагааны онцлог, харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцан, туршлага судаллаа.