Туршлага судаллаа
Чиг үүргийн хувьд манай Нийгмийн хамгааллын тусгай төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус, хүмүүнлэгийн байгууллагууд манай улсад цөөнгүй байдаг. Зорилго, үйл ажиллагааны чиглэл нэг тул харилцан туршлага солилцож, мэдээ мэдээллээ хуваалцах нь байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Эдгээр байгууллагын нэг болох “Ганц зам итгэл” ТББ-д Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтнууд зочилж, тус байгууллагын үйл ажиллагааны онцлог, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцан, туршлага судаллаа.
”Ганц зам итгэл” төрийн бус байгууллага нь гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийг нийгэмшүүлэх хүрээнд мэргэжлийн болон ур чадварын сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг байна.
Тэдний урласан модон эдлэл, сийлбэрийн бүтээлүүд болон ахуйн хэрэглээний төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд нь чанар, хийцийн хувьд онцгой анхаарал татаж байлаа.












