Нийгмийн хамгааллын тусгай төв болон “Каритас Монгол” ТББ нь 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, албан ёсоор гарын үсэг зурлаа.
Нийгмийн хамгааллын тусгай төв болон “Каритас Монгол” ТББ нь 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, албан ёсоор гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, “Каритас Монгол” ТББ-ын захирал Сандра Гарая нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь хүний хөгжлийн цогц бодлогод тулгуурласан хөтөлбөр, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх замаар зорилтот бүлгийн иргэдийг дэмжих, тэднийг эрүүл, шударга нийгэмд амьдрах боломж нөхцөлөөр хангахад чиглэж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.






