Илрүүлэг-1
Үндсэн чиг үүргийн хүрээнд энэ оны эхний “ИЛРҮҮЛЭГ-1” арга хэмжээг Нийслэлийн 9 дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд нийт 3 дүүргийн 7 хэлтсээс 56 иргэн ирж, 53 иргэнийг хүлээн авч анхан шатны эрүүл мэндийн цогц шинжилгээ, үзлэг үйлчилгээнд хамруулж, дараагийн шатны арга хэмжээг авч ажиллаж байна.
Илрүүлэг ажиллагааны дараагийн шатанд үйлчлүүлэгч иргэдийг түр байршуулж, хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэн, хувийн ариун цэврийн нөхцөлийг хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг дэмжлэгт үе шаттайгаар хамруулах юм.