Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт
2026.03.26-ны өдрийн 16:00 цагт Нийгмийн хамгааллын тусгай төвийн Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн гаднах талбайд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургуулилтад оролцогч үйлчлүүлэгч иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу идэвхтэй хамрагдаж, гамшгийн үед мөрдөх:
“Суу, нуугд, хүлээ”
“Баруун гарын дүрэм”
Дуут дохионы утга, ач холбогдол
зэрэг чухал мэдлэг, дадлыг эзэмшлээ.





