Нийгмийн хамгааллын тусгай төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс–413 дугаар хорих ангитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Санамж бичигт төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон хорих ангийн дарга, дэд хурандаа Д.Наранбямба нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
• Ял эдэлж буй болон суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх
• Сургалт, соён гэгээрлийн арга хэмжээг зохион байгуулах
• Хууль, эрх зүйн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх
• Нийгэмд эргэн нэгтгэх, зөв төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийг нийгэмд амжилттай дахин нэгтгэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна.






