Зөвлөлдөх уулзалт-Сонгинохайрхан дүүрэгт
Зорилтот бүлгийн иргэдэд хүрч буй нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бие даасан амьдралд шилжих үйл явцыг дэмжих зорилгын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр:
• Нийгмийн хамгааллын тусгай төвөөс үзүүлж буй үйлчилгээ
• Шинээр ашиглалтад орсон Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаа
• Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, сэтгэл зүйн онцлог
• Цаашдын хамтын ажиллагааны чиглэл
зэрэг чухал асуудлуудыг танилцуулж, санал солилцов.
Тус уулзалтад дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Нийгмийн хамгааллын тусгай төвийн төлөөллүүд оролцлоо.
2026 онд талууд:
•Зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд өргөн хамруулах
• Урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хамтран ажиллахаар зөвшилцөв.
Зөвлөлдөх уулзалтыг хамтран зохион байгуулсан болон оролцсон бүх байгууллагуудад талархал илэрхийлье!