Нийгмийн хамгааллын тусгай төв нь “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал” сэдэвт эрүүл мэндийг дэмжих долоо хоногийн цахим аянд нэгдэж, иргэд олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд нь гэр бүл, хамт олон, нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах, зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нь олон өвчнөөс сэргийлэх үндэс болдог.

Энэхүү аяны хүрээнд эрэгтэйчүүдийг өөрийн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

Эрүүл эрэгтэй – Эрүүл гэр бүл – Эрүүл нийгэм